Saturday, March 14, 2015

2015.03.15 НАР

нар
ѳнѳѳдѳр би нартай хѳѳцѳлдѳж тоглоллоо. найз мин надад чин сэтгэлээсээ хандаж би ч бас түүнтэй аль болох илэн далангүй байхыг хичээлээ. Анх уулзахдаа ѳѳрт тохиолдоод байгаа ганц хоёр асуудлаа ярилцы хэмээн бодсон боловч, бид 2т тийм зав олдсонгүй. Намайг бариад тийм их баярлана хэмээн би тѳсѳѳлж ч байсангүй. Түүний тэр зѳѳлѳн гар, тэврэлт, барьж аваад баярлаж байгаа инээд нь хүртэл одоог хүртэл чихэнд мин сонсогдож гарт мэдрэгдсээр л байна. Бид 2 хоёр хэсэг тоглосны дараа би хүмүүсийг ажиглахад, нар луу хардаг маш бага болохыг анзаарав. Яагаад? ихэвлэн доошоо харсан, бараан царайлсан тэр хүмүүст би та бүхэн дээшээ хараачээ тэнд бидний хамгийн дотны найз маань бидэнд хайр ивээлээ харамгүй хайрлаж байна хэмээн дотроо орилсон боловч хэнч сонсоогүй нь ойлгомжтой байсан. Гэвч би түүнтэй тоглосоор хэвээрээ. Хэсэг хугацааны дараа бид ядран би дээшээ харан газар хэвтэхэд найз маань надад аан чи ядрав уу? гэж намайг ѳдѳж надад онгирч байлаа.