Wednesday, October 22, 2014

Гоц ухаантан

1986-1990 оны хооронд Ѳмнѳд Солонгос, Америк 2-ын хамтарсан эрдэмтэд тухайн үедээ гоц ухаантан байх магадлалтай 10000 орчим хүүхдэд судалгаа хийсэн байгаан. Хүүхдүүдийг сонгохдоо аливааг ойлгох чадвар, ѳѳрѳѳр сэтгэх, литериал бодлогууд, дүрс эвлүүлэх гэх мэт. Тухайн үед судалгаанд оролцсон хүүхдүүд 4-6  настай байсан.  Хүүхдүүдийн IQ-г үеийн хүүхдүүдийн боломжит түвшингѳѳс ѳндѳр гэдэг нь судалгаагаар батлагдсан. Харин судалгааны эцсийн хариуг 2012 онд буюу 20 орчим жилийн дараагаар дээрх хүүхдүүдийн 76% орчим хүүхдүүдтэй холбоо тогтоон дахин судалгаа явуулахад ердѳѳ 200 орчим хүүхэд л ѳѳрсдийн хүсэж байсан мэргэжил болон оюуны хүчин чадлаасаа давсан хѳдѳлмѳр буюу бага насныхаа түвшинд байсан нь тогтоогдсон байна. Дээрх судалгааны дүн хүн байнгын хичээл зүтгэл гаргавал ямар ч гоц ухаан авьяасгүй байхад ч амжилтанд хүрэх боломжтой гэдэг.

Thursday, September 25, 2014

Мѳнгѳ2

Мѳнгѳ бол зѳвхѳн арга хэрэгсэл юм. Мѳнгѳ таныг ямарч зорилго руу чин хѳтлѳн авчирч чадах боловч жолоочийн үүрэг гүйцэтгэж чадахгүй. Мѳнгѳ бол таны хүсэл, эрмэлзлийг хангаж чадах мѳрѳѳдѳл зорилго 2-ыг чин орлож чадахгүй. Мѳнгѳ бол учир шалтгаан, үр дагаварын хуулийг буруугаар ашиглахыг хүссэн, сэтгэхүйгээ оюун ухааны амжилтын хулгай болгон ашиглахыг хүссэн хүн бүрт суран ташуур юм. Яахыгаа мэдэхгүй байгаа хүнд мѳнгѳ бол аз жаргалыг худалдаад аваад ирж чадахгүй. Мѳнгѳ бол үнэ цэнийн тухай юу ч мэдэхгүй хүнд үнэлгээний тогтолцоог заагаад ѳгѳхгүй, нүдээ боочихоод урдах замаа сонгохыг хүсэж яваа хүнд зорилгыг нь заагаад ѳгѳхгүй. Мѳнгѳ бол тэнэг хүнд ухаан, зальт хүнд алдар нэр тѳрѳлхийн гажигтанд хүндлэл авчраад ѳгѳхгүй. Хэрэв та мѳнгѳний тусламжаар нэр хүнд олж авахын тулд ѳѳрѳѳсѳѳ дээш зиндааны, ухаалаг хүмүүсээр ѳѳрийгѳѳ хүрээлүүлэх юм бол эцсийн эцэст ѳѳрѳѳ доод зиндааны хүмүүсийн золиос болоод дуусна. Оюунлагууд нь тэр дорхноо таниас хѳндийрѳѳд явчихна, ашиг хонжоо хайгчид нь таныг тойрон эргэлдсээр байх болно. Хүн угаасаа мѳнгѳнѳѳсѳѳ доор байж болохгүй, тэгэх юм бол хүмүүс чамайг няц дарчихна. Энэ нь та нарын бодлын хар санааны үндэс суурь болж таарахнээ.
Аливаа ѳв хѳрѳнгийг түүнийг бүтээж чадах хүн ѳвлѳн авах эрхтэй байдаг. Ѳѳрѳѳ түүнийгээ 0-ээс эхэлсэн эсэхээс үл хамааран тийн хүн л эд баялгаар гачигдаж байдаг. Хүчтэй байж чадахгүйг нь мѳнгѳ үгүй хийчихнэ. Мѳнгѳ гэдэг бол амьд хүч бѳгѳѳд үндэсгүйгээр амьсгалаа хураачихна.  Мѳнгѳ бол ѳѳрт нь таараагүй оюун сэтгэхүйд зарагддаггүй юм. Тийм учраас л та нар мѳнгийг үзэн ядаад байна уу? Мѳнгѳ бол шалтгаан биш, зѳвхѳн үр дагавар юм. Хэдийгээр мѳнгѳ ёс суртахууны бүтээгдэхүүн мѳн ч гэлээ, та нарыг ёс суртахуунтай болгож хүмүүжүүлэхгүй, та нарын алдааг засч, нүглийг чин ариусгахгүй. Та нараас даван гарчихсан зүйлийг хэзээ ч та олж ѳгѳхгүй. Эд баялгийн ч, сэтгэл санааны ч. Тийм болохоор та нар мѳнгийг үзэн ядаад байдаг бололтой.  

Wednesday, September 24, 2014

Эрүүл мэндийн яам ба FDA

Манай улсын эм, эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмжийн дийлэнх хувийг ОХУ-ын зах зээлээс импортолсон бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Харин ОХУ маань ѳѳрѳѳ дэлхийн  хуурамч эм, эмийн зах зээлийн 10-15% эзэлдэг. Европын хуурамч эмийн зах зээлийн 20-35%. Мѳн дотоодын хэрэгцээний 40% хувь хуурамч эм түүний дагалдах бүтээгдэхүүн байдаг. Эм нь ѳѳрѳѳ асар том бизнес учир хангалттай том мѳнгѳ, эрх мэдэл эргэлддэг учир энэ нь тэднийг энэ зах зээл рүү уруу татдаг байх. Харин манай улсад борлуулагдаж байгаа эмийн 1/3-г хуурамч эм эзэлдэг гэж би боддог. Манай улсын ЭМЯ-с ѳгдѳг зѳвшѳѳрѳл лиценз нь зѳвхѳн хэн нэгэн албан тушаалтаны мѳнгѳ хийдэг зэвсэг л болсон байх. Харин одоо АНУ-ын FDA буюу  U.S Food and drug adminstration хэмээх байгуулагын эмэнд ѳгдѳг зѳвшѳѳрлийг танилцуулая.


FDA

The Phases in the FDA Approval Process – FDA-ын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үе шатууд:
Pre-Clinical Phase /Эмнэлгийн өмнөх үе шат/
Тухайн эм тарианы жорын шинэ нээлт нь ямар нэг тодорхой өвчнийг анагааж чадах шинэ нэгдэл элементийг агуулсан байх шаардлагатай. Энэхүү нэгдэл элементүүд нь хүний бие махбодид зохицоно гэдгийг амьтан дээр туршиж нотлох бөгөөд энэ үе шатанд 3,5 жил зарцуулагддаг байна.
Эмнэлгийн өмнөх туршилтын үе шат дуусмагц туршилтын үр дүнгийн талаарх бүх материалыг хавсаргасан шинэ эмийг нягтлан шалгуулах өргөдлийг /Investigation New Drug (IND)/ FDA- руу явуулна. FDA нь эмийн жор болон судалгааны материалыг маш нягт хянан шалгаж жор нь тухайн өвчнийг анагаах шинэ бүтээл болжээ гэж үзвэл дараагийн үе шат болох хүний бие дээр туршилт хийх зөвшөөрлийг олгодог байна. Үүнийг FDA approves an IND гэдэг.
Ингээд доор үе шатуудад шилжинэ.
Phase I (Үе шат 1)
Жижиг бүлэг болох зуугаас доош хүний бүрэлдэхүүнтэй эрүүл оролцогчид дээр туршилтыг явуулна. Туршилтын гол зорилго нь эм тариа нь хүний бие махбодид хэрхэн нийцэж зохицож, хэрхэн хүлээн авч буй, тун хэмжээг нарийн тогтооно. Энэ туршилт нь нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.
Phase 2 (Үе шат 2)
Эм тариа нь эрүүл хүний бие махбодид таарч зохицож буйг тогтоосны дараа яг ямар төрлийн өвчнийг эдгээх зориулалттай тухайн өвчнөөр өвчилсөн 100-300 өвчтөн дээр туршилтыг хийнэ. Туршилтын гол зорилго нь эм тариа нь үйлчилж буй эсэх, мөн хэр богино хугацаанд өвчнийг үлдэцгүй эдгээж буйг нягтлан тогтооход оршино. Энэ туршилт нь хоёр жил орчим хугацаанд үргэлжилнэ.
Phase 3 (Үе шат 3)
Энэхүү үе шатанд том бүлэг болох 1000-3000 өвчтөнүүд дээр туршилтыг явуулна. Туршилтын зорилго нь эм тарианы ашиг тус болон сөрөг нөлөөлөлүүд нь олон хүнд хэрхэн үйлчилж буйг тогтооход оршино. Учир нь хүн бүрийн бие махбодь эм тариаг хүлээн авах нь харилцан адилгүй байдаг. Туршилтанд орсон хүмүүст эм тариа нь үр нөлөө үзүүлж байна гэж FDA үзвэл цааш туршилтыг үргэлжлүүлэн эм тариаг их хэмжээгээр үйлдвэрлэн хамрах цар хүрээг өргөжүүлэх боломжтой болж буй хэрэг юм. Энэ туршилт болон зөвшөөрөл олгох үйл явц нь 3 жил орчмын хугацаанд үргэлжилнэ.
New Drug Application (NDA)/ Biologics License Application (BLA) /Шинэ эм тарианы өргөдөл болон Био бэлдмэлийн лицензийн өргөдөл гаргах нь/
Эм тариа нь аюулгүй, үр нөлөөтэй, хэрэгтэй бүтээгдэхүүн гэдгийг нотлосны дараа шинээр бүртгэн авах (NDA), эм тарианы лицензийг хүссэн өргөдөл (BLA) тус тус FDA-руу явуулна. Дээрх өргөдлүүдийн хамт багцаагаар зуун мянга орчим хуудас бүхий туршилтын (phase 1,2,3) явц үр дүн, эм тариаг юунаас яаж, хэрхэн гарган авсан тухай дэлгэрэнгүй тайланг хавсаргана. FDA нь бүх материалтай танилцаж зөвшөөрөл өгөх эсэх хугацаагаа гаргахад ихэнхдээ хоёр жил орчмыг зарцуулдаг. Гэхдээ дараах хоёр тохиолдолд дээрх хугацаанаас өмнө тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж болно. Үүнд:
1. Эм тариаг хэрэглэх онцгой нөхцөл байдал, шаардлага нийгэмд бий болсон;
2. Orphan Drug Status буюу тухайн эм тариа нь маш ховор тохиолддог өвчнийг анагаах бол, өвчнийг анагаах өөр төрлийн эм тариа байхгүй нөхцөлд.
Phase 4 (Үе шат 4)
Ингээд эм тариа нь албан ёсны тусгай зөвшөөрөл аван (FDA -approved) зах зээлд нийлүүлэгдсний дараа урт болон богино хугацаанд хэрхэн үйлчилгээ үзүүлж буй талаар тэмдэглэл хөтлөн FDA-д мэдэгдэж байх үүрэгтэй. Мөн нэмэлт шинж тэмдгүүд илэрч буй эсэхэд хяналт тавих ба ийм шинж тэмдэг илэрвэл илрэл бүр дээр заавал FDA-ээс нэмэлт зөвшөөрөл /approval/ авах учиртай.


Ийм үе шатуудыг даван туулж байгаа эмэнд итгэхгүй гээд яахав дээ. Би бол хэзээ ЭМЯ-нд итгэхгүй  харин  FDA-д бол 100% интгэнэ.

Thursday, August 28, 2014

Мѳнгѳ1

Та нар бас мѳнгийг дорд хүмүүсийн хүчээр л хүчтэнгүүд бүтээсэн гэж бодож байна уу? Тэгээд ямар хүнийг хэлээд байгаа юм бэ? Эрхбиш, гарын хүч, зэр зэвсгийн хүчийг хэлээгүй юм байгаа биз дээ. Эд баялаг гэдэг бол хүний сэтгэх чадварын үр дүн юм. Нѳгѳѳ талаас аваад үзэх юм бол зохион бүтээж чадахгүй хүмүүст зориулж зохион бүтээж чаддаг хүний хийсэн хѳдѳлгүүр бол мѳнгѳ юм. Ѳѳрѳѳр хэлбэл, мѳнгийг тэнэгүүдийн мѳнгѳѳр ухаантнууд зохион бүтээжээ. Чаддаггүйн мѳнгѳѳр чаддаг нь хийчэхлээ гэсэн үг. Залхуучуудын хүчээр зорилгоо мэдэгчид нь хийчихжээ. Мѳнгийг гуйж юм уу булааж авахын ѳмнѳ бас шударга хүн түүнийг чин ариун цагаан хѳдѳлмѳрѳѳрѳѳ хийчихсэн байх учиртай. Үйлдвэрлэж байгаагаасаа илүүг хэрэглэх ёсгүй гэдгийг ухамсарласан хүнийг л би шударга хүн гэж нэрлэдэг.
Мѳнгѳний тусламжтайгаар бараа солилцоо хийнэ гэдэг бол ариун цагаан хүмүүсийн нэр тѳрийн хууль юм. Мѳнгѳний үндэс сууринд хүн бүр ѳѳрийнхѳѳ хѳдѳлмѳр, бие махбод, оюун ухааны бүрэн эрхэт ноёнтон байна гэсэн онол шингэсэн байдаг. Чухамдаа мѳнгѳ л хѳдѳлмѳрийг үнэлэхээс татгалзах, эсвэл түүнд үнэ тогтоох эрхийг чин хасаж чадахаас гадна, таньтай хѳдѳлмѳрийнхѳѳ үр шимийг солилцохыг хүссэн хүмүүст чѳлѳѳт сонголтыг олгож чадна. Чухамдаа бол мѳнгѳ л таны хѳдѳлмѳрийн хѳлсний үр дүн болгож худалдан авч байгаа хүмүүст сохор улаан мѳнгѳ ч илүү ѳгѳхгүй байгаа эрхийг хангаж байгаа юм. Бие биеээсээ үл хамааран, хэн хэндээ ашигтай байхаас ѳѳр ямар ч харилцаанд орохгүй байх бололцоог бий олгоно. Мѳнгѳ бол таны л тусаын тулд үйлчлэхээс бус зовсны тѳлѳѳ чин үйлчлэхгүй, хохирсны чин тѳлѳѳ биш олзны чин тѳлѳѳ үйлчилнэ гэсэн ойлголтыг таньд ѳгч чадна. Хүмүүс бол зовлонгынхоо ачааг дааж яваа луус биш, та түүнд ѳмхийрсэн яр шархыг биш, сайн сайхныг хүсэж байх ёстой гэсэн ухаарлыг ойлгоно. Хүмүүс хоорондоо бараа солилцох ёстой болохоос биш, зовлон гунигыг хуваалцах ёсгүй гэсэн давхар ухаарлыг давхар авчирна. Мѳнгѳ танаас хүмүүн тѳрѳлтэйн хувьд чин тэнэглэлээ биш сэтгэх авьяасаа худалдахыг шаардана. Таньд санал болгосон хамгийн муу барааг худалдаж авахыг бус, харин байгаагынхаа хэрээр худалдаж авах мѳнгѳ л таньд санал болгоно.  Чухамхүү хүмүүс худалдааны харилцан ажиллагаанд сонголт хийн орж чадах, зангидсан нударга биш оюун л дээд шүүгч болж чадах тэр газарт хамгийн сайн чанарын бараа, хѳдѳлмѳрийн хамгийн зѳв зохион байгуулалт хожих болно. Тийм газарт хамгийн сайн боловсрол хүмүүжилтэй, эргэцүүлэх чадвартай хүн ялж, хүмүүний бүтээлийн түвшин нь хүмүүний сэргэн мандалтын түвшин рүү шинжин орно. Энэ нь мѳнгѳ бол амьдралын билэг тэмдэг, амьдралын арга хэрэгсэл гэдгийг ойлгосон хүний ёс суртахууны хэм хэмжээ юм. Энэ л та бүхний хувьд бүх зовлонгын үүдэл болоод байгаа хэрэг үү?



үргэлжлэл бий...

Wednesday, March 12, 2014

Итгэл

Бид бүр бага байхаасаа л аливаа нэг зүйлд итгэж түүнийхээ тѳлѳѳ хичээн зүтгэж байсны хүзээр сансарт нисч далай доогуур шумбаж ер нь л хүссэн бүхнээ бүтээн бий болгож байгаа гэж би боддог. Хэрэв тийм биш бол Ганзоригын хэлснээр агуйгаасаа гарч чадаагүй байх байсан.  http://ganzorigulziibayar.blogspot.com/2014/03/blog-post_12.html /уншаад үзээрэй/. Тэр маань ч үнэний ортой байх. Одоо бид бие биедээ итгэхгүй, ирээдүйдээ итгэхгүйгээр дэлхийн түвшинд ѳрсѳлдѳх, тэдэнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй. Учир нь бид яг одоогоор л амьдарч ажиллаж, яг гартаа нүдэндээ харагдсан зүйлсд итгэж, тэрнийг хүсэж мѳрѳѳдѳж байна. Учир нь бидэнд итгэл алга. Нэмж хэлэхэд залуусаа одоогоор биш ирээдүйгээрээ амьдарцгаая. Би тийм хүн болно, би тийм зүйл бүтээнэ, би тийм байхыг хүсэж байна гэх мэтчилэн. Бидний ѳѳрсдийгѳѳ ядуу, боломжгүй гэж бодож байгаагын учир шалтгаан хүртэл энд нуугдаж байна.

Monday, February 3, 2014

Дээрэлхэх

Хүн тѳрѳлхтѳн болон хүний нийгэмд ѳсѳж торнисон хүмүүс бүгдэд нь далд айдас байдаг. Бид бүгдээрээ ѳѳрсдийн мэдэхгүй зүйлээс хамгийн ихээр айж байдаг. Очиж үзээгүй газар, хэрэглэж үзээгүй юмс, танихгүй хүн гэх мэт. Айх зүйл хэр их байна тэр бүгдийг ѳѳрѳѳсѳѳ түлхэж, түүнийг буруу эсвэл муу зүйл хэмээн боддог нь илэрхий мэт. Гэвч үнэндээ тэдгээр зүйлд нуугдаж буй ѳѳрийн тайлж чадаагүй зүйлсээс айх шаардлагагүй мэт. Нэгэнт үзээгүй мэдэхгүй зүйлээс айх ямар шаардлага байна. Харин түүний оронд түүнийг мэдэх, хийж үзэх, оролдлого хийх гэх мэт зүйлсэд анхаарлаа хандуулвал илүү үр ѳгѳѳжтэй. Манай нийгэмд ѳѳрѳѳ оролдож үзээгүй байж түүнийг бүтэхгүй хэмээн ярьж байхыг олонтой сонсож байлаа. Энд нэгэн түүхийг сѳхѳхѳд орчин цагын Steve Jobs хэмээн би дүгнэдэг Elon Musk хэмээх Paypal-ыг үндэслэгчдийн нэг Paypal компаниас гарсаныхаа дараа 3 компани шинээр байгуулж үйл ажиллагаа эхэлсэн байна. Үүний нэг нь болох Tesla Motors хэмээх компанын талаар зухас дурдахыг хүссэн юм. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа л бүх хүмүүсийн бүтэшгүй зүйл хэмээн ярьж хэлж байсан цахилгаан хѳдѳлгүүртэй автомашиныг бүтээхийн хүсэж. Үйл ажиллагаа нь сайн жигдрээгүй, бүтээсэн технологи нь ѳндѳр үнэтэй гэх мэт ѳѳр бусад шалтгаанаас болж 2004, 2005 оны үед компани нь дампуурахад тун дѳхѳж очсон үе байлаа. Гэвч Elon Musk шинэ хѳрѳнгѳ оруулалт татаж, компанид бүтцийн ѳѳрчлѳлт хийхээр шийдэж. Гол асуудал маань бүтцийн ѳѳрчлѳлтийг компанын ажилчдын дотроос санал асуулга явуулах замаар эхэлжээ.
Асуулт нэг: Таньтай хамт ажилдаг болон танай хамт олон дотор аливаа асуудлыг буруушаах болон бүтэшгүй хэмээн ярьж хэлдэг, бусдад санаа бодлоо тулгадаг хүн байна уу?
хэмээх асуултаа санал асуулгаа эхэлсэн байна. Ажилчдаас авсан санал асуулгын дүнгээс үзэхэд түүний компанын нэлээд хувь нь дээрх хүмүүстэй тѳстэй зан ааш гаргадаг нь илт болжээ. Тэр байтугай компанын гүйцэтгэх захиралын албыг хашаж байгаа хүнийг хүртэл ажилчид тэгж дүгнэсэн байна. Ийм Elon Musk яаралтай арга хэмжээ авч тийм үнэлгээ авсан бүх ажилчдыг халж оронд ажиллах эрч хүчээр дүүрэн шинэ залуу боловсон хүчнээр сэлбэж ажилсаны үр дүнд одоо түүний бүтээсэн автомашины зах зээлийн тодорхой хувийг эзлэн итгэл тѳгс урагшилж байна. Ѳнѳѳдѳр л гэхэд тэдний бүтээсэн зүйлс дэлхийг тойрон аялаж байна https://twitter.com/TeslaMotors. Аливаа нэг зүйлийг болохгүй боломжгүй хэмээн бодох нь зѳвхѳн тухайн хүний л бодол байдаг болохоос туйлын үнэн бус гэдэг нь тодорхой болж байгаагын жишээ мѳн бѳлгѳѳ.