Monday, February 3, 2014

Дээрэлхэх

Хүн тѳрѳлхтѳн болон хүний нийгэмд ѳсѳж торнисон хүмүүс бүгдэд нь далд айдас байдаг. Бид бүгдээрээ ѳѳрсдийн мэдэхгүй зүйлээс хамгийн ихээр айж байдаг. Очиж үзээгүй газар, хэрэглэж үзээгүй юмс, танихгүй хүн гэх мэт. Айх зүйл хэр их байна тэр бүгдийг ѳѳрѳѳсѳѳ түлхэж, түүнийг буруу эсвэл муу зүйл хэмээн боддог нь илэрхий мэт. Гэвч үнэндээ тэдгээр зүйлд нуугдаж буй ѳѳрийн тайлж чадаагүй зүйлсээс айх шаардлагагүй мэт. Нэгэнт үзээгүй мэдэхгүй зүйлээс айх ямар шаардлага байна. Харин түүний оронд түүнийг мэдэх, хийж үзэх, оролдлого хийх гэх мэт зүйлсэд анхаарлаа хандуулвал илүү үр ѳгѳѳжтэй. Манай нийгэмд ѳѳрѳѳ оролдож үзээгүй байж түүнийг бүтэхгүй хэмээн ярьж байхыг олонтой сонсож байлаа. Энд нэгэн түүхийг сѳхѳхѳд орчин цагын Steve Jobs хэмээн би дүгнэдэг Elon Musk хэмээх Paypal-ыг үндэслэгчдийн нэг Paypal компаниас гарсаныхаа дараа 3 компани шинээр байгуулж үйл ажиллагаа эхэлсэн байна. Үүний нэг нь болох Tesla Motors хэмээх компанын талаар зухас дурдахыг хүссэн юм. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа л бүх хүмүүсийн бүтэшгүй зүйл хэмээн ярьж хэлж байсан цахилгаан хѳдѳлгүүртэй автомашиныг бүтээхийн хүсэж. Үйл ажиллагаа нь сайн жигдрээгүй, бүтээсэн технологи нь ѳндѳр үнэтэй гэх мэт ѳѳр бусад шалтгаанаас болж 2004, 2005 оны үед компани нь дампуурахад тун дѳхѳж очсон үе байлаа. Гэвч Elon Musk шинэ хѳрѳнгѳ оруулалт татаж, компанид бүтцийн ѳѳрчлѳлт хийхээр шийдэж. Гол асуудал маань бүтцийн ѳѳрчлѳлтийг компанын ажилчдын дотроос санал асуулга явуулах замаар эхэлжээ.
Асуулт нэг: Таньтай хамт ажилдаг болон танай хамт олон дотор аливаа асуудлыг буруушаах болон бүтэшгүй хэмээн ярьж хэлдэг, бусдад санаа бодлоо тулгадаг хүн байна уу?
хэмээх асуултаа санал асуулгаа эхэлсэн байна. Ажилчдаас авсан санал асуулгын дүнгээс үзэхэд түүний компанын нэлээд хувь нь дээрх хүмүүстэй тѳстэй зан ааш гаргадаг нь илт болжээ. Тэр байтугай компанын гүйцэтгэх захиралын албыг хашаж байгаа хүнийг хүртэл ажилчид тэгж дүгнэсэн байна. Ийм Elon Musk яаралтай арга хэмжээ авч тийм үнэлгээ авсан бүх ажилчдыг халж оронд ажиллах эрч хүчээр дүүрэн шинэ залуу боловсон хүчнээр сэлбэж ажилсаны үр дүнд одоо түүний бүтээсэн автомашины зах зээлийн тодорхой хувийг эзлэн итгэл тѳгс урагшилж байна. Ѳнѳѳдѳр л гэхэд тэдний бүтээсэн зүйлс дэлхийг тойрон аялаж байна https://twitter.com/TeslaMotors. Аливаа нэг зүйлийг болохгүй боломжгүй хэмээн бодох нь зѳвхѳн тухайн хүний л бодол байдаг болохоос туйлын үнэн бус гэдэг нь тодорхой болж байгаагын жишээ мѳн бѳлгѳѳ.

No comments:

Post a Comment