Thursday, November 28, 2013

Зохицуулалт

Бизнэсийн дотоод болон цогц нэгдлийн тухай, асуудлыг эцэслэн зохицуулах ярих нь таны хэзээ нэгэн цагт тохиолдоно хэмээн хүлээж байсан зүйл биш, та ѳѳрийнхѳѳ дотоод цогц нэгдлийг дутуу дулимаг хүндэтгэсэний улмаас таньд хүлээлгэсэн ойлголт юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал, энэхүү дотоод цогц нэгдэл нь ѳнѳѳдѳр та ѳѳрийнхѳѳ дотоод цогц нэгдлийг алдахад хүргэж байгаа бизнест хамааралгүй хэмээн удаан хугацаанд чимээгүй хүлээн зѳвшѳѳрч ирсэн байна. Энэ бодит аюул нь юу бэ гэвэл, таньд агуу их амжилт авчирах ёстой байсан маш хүчирхэг нуугдмал чадавх ѳнѳѳдѳр таны эсрэг ажиллаж байгаа явдал бѳгѳѳд юмс үзэгдэлүүд чухамдаа хаанаас ирдэг вэ? гэдгийг таньд урвуугаар ойлгуулсан ул мѳрүүдийг гэтлэн давах хамгийн хэцүү, яагаад гэвэл ул мѳрүүдийг даван туулна гэдэг тэдгээрийг ойлгохын нэр юм. Хэрэв та энэ тухай бодоод үзвэл, амжилт хаанаас ирдэг тухай таны санаа бодол болон итгэл найдвар бүр бага насанд чин таны толгой дотор суусан байгаа. Энэ талаар таньд суусан олон ул мѳрийг 1,2-р ангийн багш нар суулгасан байх бѳгѳѳд тэдний заримтай нь одоо уулзаж ярих юм бол тэдний сэтгэлгээ таньд хѳгийн инээдтэй санагдана. Жинхэнэ ёсоор амжилттай амьдаръя гэвэл та сэтгэлгээний аргыг даван туулах хэрэгтэй ба таны амьдралд олон жилээр батжиж бэхэжсэн сэтгэлгээний арга нэг бол дандаа сѳрѳг үр дүн авчирч байсан, эсвэл таны хүсэж байсан үр дүнг бараг таамгаар авчирч байсан нь харагдана. Хүн тѳрѳлхтѳний эрин бүрт, энэ гаригийн газар орон бүрт амьдарч байсан агуу шинэтгэгчид, нээгчид, донсолгогчид ѳсѳж торниж байсан үеийнхээ хүсэл мѳрѳѳдѳл итгэл найдвар бүрийг эргэж хараад дүгнэлт хийдэг байсан. Та ѳѳрийнхѳѳ бизнесийн болоод хувийн амьдралын амжилтыг зѳвхѳн ѳѳрийн орны соёлын шалгагдаагүй ухагдахуун, хэм хэмжээний тѳвшинд зѳнд нь орхиж болохгүй. Таны амьдарч байгаа орны соёлд сайн ба муу гэж юу болох, амжилт ба амжилт биш гэж юу болох тухай ойлголтууд бүр таны нүдний ѳмнѳ жилээс жилд яаж ѳѳрчлѳгдѳж байгааг санах хэрэгтэй.

No comments:

Post a Comment