Wednesday, April 3, 2013

“БНХАУ коксжих нүүрсний нийлүүлэгчээр Киргизийг сонгож, төмөр замд хамтарч эхэлжээ

Энэ тухай яриад л байсан. Энержи ресурс ХХК-ын захиралын ярилцлаганд маш тодорхой байгаа. Энэ  их яридаг улсууд БЛООМБЕРГ болтугай үзээсэй. 2010 оны дунд үеэс эхлэн 2011  оныг дууцтал манай нүүрсний экспортын оргил үе байсан. 2012 оноос эхлэн коксжих нүүрсний үнэ бараг л хамгийн бага түвшиндээ хүрч унаад байна. Эрэлт багассан нь нѳлѳѳлсѳн. БНХАУ-н шинэ удирдлага ѳѳрийн эдийн засгын бодит бус ѳсѳлтийг хязгаарлах, үүссэн хѳѳсрѳлтийг бууруулах бодлого барьж байгаа нь нүүрсний үнийг бууруулах шалтгаан  болж байна. Гэвч бидэнд бас боломж байна. Хэдийгээр эрэлт буурч үнэ унасан байгаа ч  2012 эхний улиралтай харьцуулвал БНХАУ-ын нүүрсний импорт нэмэгдсэн дүн харагдаж байна. 2011 онд БНХАУ Монгол улсаас экспортолсон нүүрсний хэмжээгээр эхний байранд байсан боловч 2012 бид 5,6 байр луу ухраад байна. Бидний ѳмнѳ Австрали, Индонези, Киргиз, ОХУ гэх улс гараад ирж. Энэ бас бидний хувьд зах зээл байгаа бид түүнийгээ алдсаныг баталж байна.
1. Нүүрсний чанарын хувьд манай коксжих нүүрсний чанар Австрали, Киргизын нүүрсний чанарт хүрэхгүй.
2. Үнийн хувьд одоогын санал болгож байгаа үнэ зах зээлийн үнээс ѳндѳр.
3. Тээвэрлэлтийн зардал ѳндѳр.
4. Улс тѳрийн нѳлѳѳлѳл гэх мэт зүйлүүд нь манай улсын нүүрсийг сонирхох сонирхлыг бууруулаад байна.
Гэбч би надтай адил бусад хүмүүс тогтвортой ажлын байр тогтвортой орлоготой байхыг хүсэж байна. Нэгэнт бид 1990 онд сонголтоо хийсэн. Чѳлѳѳт эдийн засаг, аливаа бизнэс хийж буй 2 тал аль алиндаа ашигтай байж л тэр бизнэс ашигтай болох үндсэн зарчим байна.
Нэгэнт бид зах зээлээ алджээ. Гэвч цаана нь бас байгаа гэдгээ санаж, татварын зѳв бодлого аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлогоор хандвал ямар вэ?
Зүгээр байгаа баялгаа авч зарчихаад гэж хэлсэн хүмүүсд хэлэхэд тэр баялгыг чин ухаж гаргах зардал нь ѳѳрийнхѳѳ ѳртгийг нѳхѳж чадахгүй хэмжээнд ирчихжээ. Нѳгѳѳ талаас одоо л бид энэ зах зээлээ авч үлдэхгүй бол ѳѳрийнхѳѳ хэрэгцээг ѳѳр улсуудаас хангаад эхэллээ. Дараа нь бид тѳмѳр замтай, авто замтай болсон ч зах зээлгүй болсон байх бий.  
 

No comments:

Post a Comment