Sunday, April 14, 2013

My vision

Ѳнѳѳдѳр би ѳѳрийнхѳѳ тѳлѳвлѳгѳѳг дахин шинэчлэж гаргалаа. Урьд гаргасан тѳлѳвлѳгѳѳ маань зарим нь хэрэгжиж заримыг шинэчлэх шаардлага тулгарчээ. Тэгэхдээ холын тѳлѳвлѳгѳѳ хэвээрэй, түүнийг хийх эрч хүч нь хэвээрэй байгаад би баяртай байлаа. Хүн ѳѳрийгѳѳ байнга шинэчлэж байж л урагшаа явах эрч хүчтэй болдог жамтай. Шинэ тѳлѳвлѳгѳѳний дагуу ѳѳрийгѳѳ маш шаргуу шинэ түвшинд хүргэх шаардлага тулгарч байна. Ширүүн, бие биенийхээ урдуур дайрах үндсэн ёс суртахуунтай манай нийгэмд хувын тѳлѳвлѳгѳѳг тоггсон жишгийн дагуу гаргах ямарч боломжгүй болжээ. Нѳлѳѳлийн хүчин зүйл болох гадаад хүчин зүйл  улс тѳрийн байдал, танилын хүрээ хувь хүний амьдралд ингэж хүчтэй нѳлѳѳлѳхийг таасангүй. Нийгмийн ийм тодорхой бус байдал нь ганц миний бус нийгэм, аж ахуйн нэгж, хѳрѳнгѳ оруулагч, засгын газрын түвшинд нѳлѳѳлж байгаа нѳлѳѳллийг судалж үзэх юмсан. Миний гаргасан тѳлѳвлѳгѳѳ тогтвортой, урт хугацааных, тогтвортой байхыг хүсэж байна. Хийсэн ажил, эхэлж буй тѳслийнхѳѳ үр шимийг үзэж амжилгүй энэхүү шуурганд ѳртѳж над шиг ирээдүйн тѳлѳвлѳгѳѳгѳѳ шинэчилж байгаа олон залуус байгаа болов уу.

No comments:

Post a Comment