Wednesday, April 3, 2013

BRAND

БРЭНД-СОР БҮТЭЭГДЭХҮҮН
Ганзориг.   БРЭНД хийж үзээгүй хүмүүс брэндийг орчуулж чадахгүй.
Саяхан жиргэж суутал брэндийн талаарх жиргээ явж байна. Энэ талаар ѳѳрийнхѳѳ хэмжээнд судалж үзэхийг оролдов. Аливаа зүйлийг мэргэжлийн хүн л хамгийн зѳв хариултыг ѳгдѳг нь дахин нотлогдов. Энэхүү мэргэжлээр сургууль тѳгссѳн болов ч ажиллаж амжаагүй байгаа найз маань миний бодсоныг улам бататгаж ѳгѳв. Тэр оройны ярианы амттай байсныг хэлэх нь илүүц байх. Америк улсад мал аж ахуй үд хѳгжиж байх үед, үхэр түүний дайвар бүтээгдэхүүний ид оргил үед анх үүссэн. Ѳѳрийн үхрийг бусадын үхрээс ялгахын тулд тамга тавьдаг байсан нь брэнд үүссэн түүхтэй. Одоогийн буюу ѳнѳѳгийн нийгэмд брэнд гэдгийг арай ѳѳрѳѳр тайлбарлаж байна. Хүн гэдэг амьтан энэ хорвоо дээр амьдар ч байх хугацаанд түүний хэрэгцээг хангахын тулд үйлвэрлэгч нар байдаг. Тэр олон үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнүүд дундаас сонгох сонголтонд нѳлѳѳлѳхийг л брэнд хийх гэж нэрлэж байна. Анх BRAND биш BRANDING гэж үйл үг байсан нь тодорхой байна. Сор бүтээгдэхүүн гэж орчуулах нь яав ч болохгүй зүйл мэт санагдахын. Бидний үгийн баялаг ийм муу болсон уу манай засгийн газар хийх гэж байгаа зүйлээ ойлгоогүй л байх шиг байгаам.

No comments:

Post a Comment