Thursday, June 6, 2013

Бидний үе



Одоо миний хувьд 30 гарч яваа залуу. Хийж бүтээх эрч хүчээр дүүрэн гэж ѳѳрийгѳѳ үнэлдэг. Бид энд, газарт, ѳѳр хаанч байдгын ер нь яах гэж байна вэ?
Орчин тойронд ажиглалт хийхэд тэд маань хаашаа явж байгааг нь ойлгосонгүй. Холын зорилгогүй учир ѳдѳр тутмын асуудалд толгой гашилгаж түүндээ түүртэн амьдрахыг нь харахад харамсалтай, нэг л бѳѳрѳнхий хүмүүс л болж. Айдасгүй амьдралыг сонгодог болж, хорвоо ертѳнц эрсдэлгүй айдасгүй байсан бол энэ дэлхий ямар байх байсаныг тѳсѳѳлѳшгүй. Хэрвээ бидний хийж байгаа зүйлс айдас тѳрүүлж байвал бид хѳгжиж байна гэснийг бас саналаа. Тиймээс би ѳдѳр бүр ѳѳрийнхѳѳ хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хүсдэг ингэснээр ѳѳрийнхѳѳ айдсыг даван дийлж хѳгжиж байна хэмээн дүгнэж байна. Яг таны хүссэн амьдрал таньд байхгүй байна уу? Хэн нэгэн буруутай гэж бодсон удаа таньд байна уу. Тэгвэл ѳѳрчлѳлтийг ѳѳрсдѳѳсѳѳ эхлий. Ѳѳрчлѳлт гэхлээр манай залуус ажиллаж байгаа орчин, хүрээлэн буй орчиноо л ѳѳрчлѳхийг боддог. Гэвч хэсэг хугацаанд ѳѳрчлѳгдѳж байгаа мэт боловч удалгүй нѳгѳѳ бэрхшээлүүд байсаар л байдаг. Энэ ѳѳрчлѳлт тийм ч аятайхан гэж бодогдохгүй байна. Таньд ѳѳрийгѳѳ ѳѳрчлѳх чин хүсэл эрмэлзэл байна уу? Хэрэв байгаа бол таньд ѳѳрийгѳѳ ѳѳрчлѳх хүч зѳвхѳн таньд байгаа, та л ѳѳрчлѳлтийг хийж чадна таньд амжилт  хүсье.

No comments:

Post a Comment